Información
Ажил дээрээ, амрахдаа, дасгал хийхдээ, машиндаа, орондоо, үр хүүхдээ харах зуураа доорх цуврал подкастуудаас хамгийн үнэ цэнэтэй мэдлэг болох Эрүүл амьдрахуйн тухай суралцаарай.
23 JUN. 2020 · Олон улсын иогийн өдөрт зориулсан Эрүүлмаа подкастын шинэ дугаарыг хүлээн аван сонсоно уу.
Иог гэж юу вэ? Иог хийснээр бид ямар үр дүнд хүрэх бэ? Халуун иогийн үндэслэгч төрөл (original hot yoga) Бикрам иогийн тухай, түүний гайхамшигт ашиг тусуудын тухай энэхүү подкаст танд тайлбарлан ойлгуулах болно.
Иогийн хичээлийн цагийн хуваарь, төлбөрийн тухай мэдээллийг www.eruulmaa.mn цахим хаяг болон 7766-9009 дугаараас мөн өмнөх постуудаас авах боломжтой.
23 JUN. 2020 · Яг нэг жилийн өмнө Эрүүлмаагийн хамт олон жүжигчин Ундармаатай хамтран өдөр тутмын амьдралын хэв маягаа эрүүл, тэнцвэртэй, зөв болгон өөрчлөх аяллыг эхлүүлсэн билээ.
Бид хамтдаа ур чадвар, туршлага, чин сэтгэл, хичээл зүтгэл, нөөц бололцоогоо бүрэн дайчлан хичээсний үр дүнд 13 кг илүүдэл жинг хаяж, эрүүл мэндийн том жижиг өөрчлөлтүүдээ эмчлэн эдгээж, бие болон сэтгэлийн хувьд илүү амар тайван болж, өөрийгөө сонсон хайрлаж, аз жаргалыг ихээр мэдэрч чаддаг болсон гээд чамгүй амжилтуудыг гаргаж чадсан билээ. Жүжигчин Ундармаагийн энэхүү гайхалтай өөрчлөлт болоод түүний өдөр тутамдаа бий болгож чадсан жижиг боловч үр өгөөжтэй дадлуудыг олон хүмүүс харж мөн мэдэрч байсан гэдэгт бид итгэж байна. Богино биш ч ухаарч,ойлгож, мэдсэн зүйлс олонтой энэхүү аяллынхаа талаар бид үзэгч сонсогч танд хүргэхээр бэлдлээ.
Энэхүү завшааныг ашиглан Эрүүлмаа өөрийн үнэт зүйл, эрхэм зорилго, хуримтлуулсан туршлага, хураасан мэдлэгийнхээ тухай илэн далангүй хэлж ойлгуулахыг зорьсон бөгөөд энэхүү ярилцлага Эрүүлмаагийн тухай тодорхой ойлголтыг танд өгч чадна хэмээн найдаж байна.
6 ABR. 2020 · Ханш нээгдэж урин дулаан цаг асуй. Эх болсон газар дэлхий сэрж, өвс ургамал өндийн цэцэглэх хаврын ээлтэй сайн өдрүүд ирлээ. Байгаль дэлхий хүн төрлхтөн хүйн холбоотой учир таатай энэ цагаар хүмүүний бие, сэтгэл ч мөн сэргэн дэлгэрдэг жамтай.
Сэргэн дэлгэрэх буюу эрхтэн тогтолцоо өөрт өгөгдсөн бүхий л хүчин чадлаараа өөрийгөө цэвэрлэн, анагаах горимд шилждэг билээ. Энэ чухал нандин үед хүн бид бие сэтгэлээ дээдээр энхрийлэх нь зүйтэй. Хоол хүнсний чанартайг идэж, нойр амралтаа гойд сайн зохицуулж, бие болон сэтгэл бодолдоо амралт өгч, хайр халамжийг мэдрүүлвээс эрүүл энх, эрч хүчтэй,баяр хөөрөөр дүүрэн, залуу сайхан, урт удаан амьдрах нь баараггүй юм.
Энэ чухал зорилго хүсэлд тань нийцэх болов уу хэмээн бодож Эрүүлмаа та бүхэнд нэр хүндтэй, шалгарсан, 100% үр дүнтэй “5 хоногийн хоргүйжих детокс” хөтөлбөрөө санал болгож байна. Хөтөлбөрийн тухай тайлбарласан подкастыг та хүлээн авч сонсоно уу.
Хөтөлбөрийн тухай нэмэлт, дэлгэрэнгүй мэдээллийг www.eruulmaa.mn вэб сайт болон 7766-9009 дугаараас авч, бүртгүүлээрэй.
30 OCT. 2019 · Эрүүл, тэнцвэртэй, эерэг, аз жаргалтай, амьдралын хэв маягын тухай мэдлэг боловсрол олгох зорилготой Эрүүлмаа подкастын анхны дугаарыг танд хүргэж байна.
Хүйтэн шахалтын ногоо, жимсний шүүс бол Эрүүлмаагийн бахархал, үндэс суурь. Тийм ч учраас өнөөдөр бид танд “Яагаад жүүс” гэсэн асуултын хариултыг хүргэж байгаа билээ. Архаг ужиг, аюулт өвчин эмгэгээс таныг хамгаалах энэхүү энгийн атлаа туйлын үр дүнтэй аргыг сонгох болсон учир шалтгаануудаа судалгаа шинжилгээнтэйгээр тайлбарлахыг хичээлээ. Танд бага ч гэсэн тус нэмэр болно гэж итгэж байна. Мөн эрхэм сонсогч та өөрт тулгарч буй асуудал, мэдэж, сурч ойлгохыг хүссэн зүйлсийнхээ тухай “Эрүүлмаа Клуб” facebook группт бичиж үлдээгээрэй бид таны асуусан асуултанд бүрэн, зөв, мэргэжлийн хариултыг өгөхөөр хичээнгүйлэн ажиллах болно.
Ажил дээрээ, амрахдаа, дасгал хийхдээ, машиндаа, орондоо, үр хүүхдээ харах зуураа доорх цуврал подкастуудаас хамгийн үнэ цэнэтэй мэдлэг болох Эрүүл амьдрахуйн тухай суралцаарай.
Información
Autor | Eruulmaa |
Organización | Eruulmaa |
Categorías | Salud y forma física |
Página web | - |
- |
Copyright 2024 - Spreaker Inc. an iHeartMedia Company