Información
Сайн байна уу? Mотиватор-н подкастыг сонгож сонсож байгаад баярлалаа!
29 ABR. 2023 · Бүх тоглоом өөрийн гэсэн дүрэмтэй байдаг. Ямар ч спортод дүрэм гэж байгаагүй бол эмх замбараагүй байх байсан. Харин таны амьдралын дүрэм юу вэ? Буруу эсвэл зөв хийсэн ээ хэрхэн мэдэх вэ? Хэрхэн өөртөө дүгнэлт хийх вэ? Аль оноог хүлээн зөвшөөрч аль гоолыг хүүлээн зөвшөөрөх ёсгүй вэ? Бидний амьдрал, бизнес өөрийн өөрийн гэсэн дүрэмтэй байх ёстой. Үүнтэй адил өөрийн ажил, карьер, бизнесийг эхлүүлэхдээ дүрмээ батлаад хөдлөх хэрэгтэй үгүй бол торгуулж эсвэл оноогоо хураалгах эрсдэл гарна шүү. Хамтдаа сонирхолтой сэдвээр ярилцъя. Оролцогчийн тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлээрэй.
Та манай апп-ыг татаж аваад бүртгэл болон бусад мэдээллээ цаг алдалгүй авч байгаарай. Баярлалаа
Апп патах холбоос: https://afaacademy.clubi.mn/resource/clubi/qr_redirect.html
Morning coaching fb group: https://www.facebook.com/groups/1481577198615959/
26 ABR. 2023 · Та ямар ч ажлыг хийж чадна. Харин түүнийг шинээр эхлүүлэхэд хамгийн их хүч ордог. Үүнийг хийх ажлын 50% ч гэж ярьдаг. Мэдээж эхлэхэд өөртөө итгэх итгэл их жин дарж байгаа ч хоёр дахь чухал хэсэг нь агуулгын хувьд зөв эхлэх ёстой байдаг. Үүний тухай сонирхолтой яриа өрнүүлье.
24 ABR. 2023 · Бидэнд мэдээлэл авах олон суваг байгаа учраас мэдэхгүй гэхээсээ илүү чадахгүй байгаа нь асуудал болж байна. Тийм учраас бидэнд багш гэхээсээ илүү дасгалжуулагч хэрэгтэй байна. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл миний подкастыг үргэлжлүүлэн сонсоорой. Баярлалаа!
29 MAY. 2021 · Бидний амьдралын бүх талбарт бүтээлч байдал хэрэгтэй. Бизнесийн орчин, урлагийн ертөнц гээд нийгмийн бүхий л салбарт мөн бүтээлч чадвар маш их хэрэгтэй. Харин хэрхэн бүтээлч хандлага, чадвараа хөгжүүлэх вэ? Энэ талаар Монгол-Германы хамтарсан АФА академийн багш З.Гансолонго оролцож сонирхолтой ярилцлага өглөө!
20 MAY. 2021 · АФА академийн көүч, усанд сэлэлтийн ОУХМастер Б.Дөлгөөний өгсөн сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. Сэтгэл зүй, карьер, эрүүл мэнд, гэр бүлийн харилцаан дотор хэрхэн аз жаргал, амжилтаа ур удаан хугацаанд авч явах аргуудын талаар суралцах болно.
11 MAY. 2021 · АФА академийн көүч Д.Батжаргал манлайлалын талаар сонирхолтой ярилцага өглөө.
6 MAY. 2021 · Бид өдөрт 3500 шийдвэр гаргадаг. Харин 90%-г нь сандаггүй. Учир нь бидний өнгөрсөн амьдралаас суусан зуршил бидний өмнөөс шийдвэр гаргадаг. Тийм учираас бид амьдралаа өөрчилж хөгжүүлэхийг хүсч байвал хуучин зуршлаа өөрчлөх ёстой. Хэрхэн шинэ зуршил бий болгох вэ?
30 ABR. 2021 · Энэ удаагийн зочноор Монгол-Германы хамтарсан АФА академийн көүч Г.Хандмаа оролцлоо. Шийдвэр гаргалтын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл сонирхолтой ярилцлагыг сонсоорой.
23 ABR. 2021 · Та бүхэндээ "Ноён үрэлгэн ба хатагтай Хэмнэгч" номынхоо аудио хувилбараас танилцуулж байна. Хэрвээ та энэхүү номыг бүтнээр нь уншихыг хүсвэл цахим болон аудио хувилбарыг нь MPlus апликэйшн дээрээс уншаарай https://www.mplus.mn/enkhbold-tuvshin....
Хэвлэмэл хувилбарыг нь авч уншихыг хүсвэлhttps://www.facebook.com/groups/60301... энэ линкээр дамжуулан "Ноён үрэлгэн ба хатагтай Хэмнэгч" групп дээр захиалан гэртээ хүргүүлэн аваарай. Баярлалаа!
23 ABR. 2021 · Энэ удаагийн зочиноор АФА Академийн дасгалжуулагч, спорт терапист Г.Төгөлдөр оролцож сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Хүн амьдралаа өөрчлөхийн тулд яг хаанаас эхлэх ёстой юм бэ? Эхлээд биеийг нь эдгээх ёстой юм уу, эсвэл сэтгэлийг нь эдгээх ёстой юм уу? Та энэ сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ линкээр ороод үзээрэй. Баярлалааhttps://www.facebook.com/afamongolia/photos/a.306740719450572/2792166424241310/
Сайн байна уу? Mотиватор-н подкастыг сонгож сонсож байгаад баярлалаа!
Información
Autor | Ш. Амартүвшин |
Organización | Ш. Амартүвшин |
Categorías | Superación personal |
Página web | - |
- |
Copyright 2024 - Spreaker Inc. an iHeartMedia Company