Portada del podcast

Podlogy Podcast

  • 50. Сургуулийн Орчин дахь Үе Тэнгийнхний Дээрэлхэл

    12 MAY. 2024 · Ээлжит дугаараар сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэл, дээрэлхэгч болон дээрэлхүүлж буй хүүхдийн сэтгэл зүйд гарч болзошгүй хор уршиг, дээрэлхэлтийн сургууль, гэр бүл, бие хүний хүчин зүйлстэй холбоотой боломжит шалтгаанууд, сургуулийн эерэг уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэхэд анхаарч болох зүйлс, итгэлц, хайр энэрэл бүрэлдсэн сургуулийн ач холбогдол зэрэг дэд сэдвийн хүрээнд Чиро & Зүчи ярилцлаа. #Дээрэлхэлдэлгэрэхёсгүй Reference: https://shorturl.at/ahDE7
    1h 1m 45s
  • 49. What Do School Psychologists Do in the USA? with Kristine Lin, Psy.D.

    8 MAY. 2024 · In this episode host Zuchi interviewed Dr.Lin about her previous career back in the USA, the difference between school psychology and education psychology, and the importance of having school psychologists in schools.
    1h 7m 55s
  • 48. Forming a Habit - Reinforcement and Punishment, Which Is Better? with Nikolas Kokan

    8 MAY. 2024 · In this episode, Nikolas Kokan, Ph.D. student at Dr. Catharine Rankin's lab, University of British Columbia (UBC), and our host Chiro talked about how humans form habits and the role of reinforcement and punishment in forming habits. Thumbnail: Emuujin Borkhuu Host: Chiro
    1h 18m 25s
  • 47. Сэтгэцийн Эмгэг - Хооллох Эмгэгүүд Болон Эдгээрийн Шинж Тэмдэг Шалтгаанууд (Anorexia, PICA)

    8 MAY. 2024 · Хооллох эмгэг нь дотроо олон төрөл байдаг бөгөөд бусад эмгэгүүдийн адил хүний бие болон сэтгэлзүйд маш их хор нөлөө учруулдаг сэтгэцийн эмгэг юм. Бусад сэтгэлзүйн эмгэг нь удаан хугацааны турш хүнд хор нөлөө учруулсаар явах боломжтой байдаг. Харин хооллох нь эмгэгийн нэг ялгаа нь шууд бие махбодод нөлөө учруулах өөрчлөлтүүд гарж эхэлдэг бөгөөд эрт оношилж эмчилгээ түргэн хийхгүй бол тэжээлийн дутагдалд орж өөр бусад физиологийн өөрчлөлт гарснаар цаашлаад амь насаа алдах боломжтой аюултай эмгэгүүдийн нэг юм. Мөн хооллох эмгэгийн эргэн тойронд олон буруу ойлголтууд байдаг бөгөөд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зөвөөр ойлгогдоход эдгээр эмгэгт өртөгсдөд хүндээр тусах нэг шалтгаан болдог байна. Энэхүү дугаараар Anorexia болон PICA хооллох эмгэгүүдийн шинж тэмдгүүдийг танилцуулж, эдгээр нь бие махбод, сэтгэл зүй, болон өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өгөх гэж хичээлээ. Бичвэрийн болон подкастын эх сурвалж: https://shorturl.at/bfnuw
    1h 12m 35s
  • 46. Авьяас Чухал уу? Эсвэл Хичээл Зүтгэл Чухал уу?

    8 MAY. 2024 · Авьяас хүн болгонд харилцан адилгүй заяагддаг. Түүнчлэн авьяас нь нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй хэмжигддэг. Авьяасыг хэр эрт илрүүлэх, цааш хэрхэн тордох, сэтгэлзүйн онцлог ямар байх гээд олон хүчин зүйлс авьяас нэмж хөгжих үү эсвэл үгүй болох уу гэдэгт нөлөөлж байдаг байна. Цаашлаад гэр бүлийн болон амьдралын орчин, багш нарын хүүхэдтэй харилцах харилцаа, боловсрол, сургалтын системыг ч бид мартаж болохгүй. Энэ дугаараараа бид авьяасыг тодорхойлох нь хэр ярвигтай болох мөн авьяасыг гэр бүлийн нөхцөлд, ажлын нөхцөлд мөн бид хувь хүнийхээ хувьд хэрхэн тордож хөгжүүлэх вэ гэдэг сэдвээр ярих гэж хичээлээ. Бичвэрийн болон подкастын эх сурвалж: https://shorturl.at/hrxzQ
    55m 43s
  • 45. Хурууны Хээгээр Хүнийг Тодорхойлно Гэнэ үү?

    8 MAY. 2024 · Хувь хүний зан чанар болон онцлогийг тодорхойлно гэдэг нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд олон асуудал дагуулдаг ярвигтай сэдвүүдийн нэг юм. Бид ямар зан авиртай болон ирээдүйд ямар хүн болох, ямар сонирхолтой болох вэ гэдэг нь хүн болгоны амьдралын онцлог, соёл, амьдарч буй орчноос хамаараад харилцан адилгүй байдаг. Мөн үүн дээр нэмэгдээд нөгөө талаас нь гений хувьд ямар мэдээлэл эцэг эхээс авахаас шалтгаалаад бид өөрсдийн гэсэн дахин давтагдашгүй бие хүнийг бий болгож байдаг байна. Харин үүний хариултыг олохын тулд судлаачид маш олон талаас нь түүхийн явцад судалж ирсэн бөгөөд замдаа сайн, муу маш олон талуудыг аль хэдийнээ бидэнд харуулсаар байгаа билээ. Энэхүү дугаар дээр бид дан ганц гений талаас нь хувь хүнийг судлах нь ямар учир дутагдалтай болох мөн хүний зан чанарыг судлах нь тэр дундаа гений талаас нь судлах хэр ярвигтай болон этикийн хувьд ямар асуудал дагуулдаг тухай мэдээлэл хүргэхийг хичээлээ. Volunteer-оор орох сонирхолтой хүмүүс доорх линкээр орж application бөглөөрэй. Link: https://forms.gle/8tn8Dmx2bHNQFFrGA Бичвэрийн болон подкастын эх сурвалж: https://shorturl.at/qvxCH
    1h 7m 49s
  • 44. Сэтгэцийн Эмгэг - Borderline Personality Disorder буюу Бие Хүний Завсрын Эмгэг

    8 MAY. 2024 · Бие Хүний Завсрын эмгэг нь бидний сэтгэл хөдлөл болон нөхцөл байдалд тохиромжтой хариу үйлдэл үзүүлэхэд доголдол үүсгэдэг эмгэг юм. Бие Хүний Завсрын эмгэг нь Borderline Personality Disorder хэмээн англи хэлнээ хөрвүүлэгддэг бөгөөд энэхүү сэтгэцийн эмгэгтэй хүмүүст сэтгэлзүйн хэт тогтворгүй байдал, огцом сэтгэл хөдлөлөө буруугаар илэрхийлэх мөн өөрийн дотоод мөн чанараа тодорхойлох чадварт нөлөөлдөг байна. Энэхүү эмгэг үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд бага насандаа сэтгэлзүйн болон бие махбодын хүчирхийлэлд өртөж байсан хүмүүс энэхүү эмгэгт өртөх боломж илүү байдаг байна. Нийгмийн амьдралд Бие Хүний Завсрын эмгэгтэй хүмүүс оролцоход хүндрэлтэй байдаг бөгөөд энэ нь тэдний хурц зан үйл мөн сэтгэл хөдлөлтэй холбоотой байна. Мөн нийгмийн сэтгэлзүйн эрүүл мэндийн мэдлэг дутмагаас болж олон хүмүүс эдгээр хүмүүсийг буруугаар ойлгож үүнээс болоод сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нийгэмд буруугаар ойлгогдох суур нь тавигддаг байна. Volunteer-оор орох сонирхолтой хүмүүс доорх линкээр орж application бөглөөрэй. Link: https://forms.gle/8tn8Dmx2bHNQFFrGA Бичвэрийн болон подкастын эх сурвалж: - Chapman J, Jamil RT, Fleisher C. Borderline Personality Disorder. [Updated 2023 Jun 2]. In: StatPearls [Internet]. Treasure Island (FL): StatPearls Publishing; 2023 Jan-. Available from: https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK430883/ - Stone, M. H. (2000). Violence in adolescents : Background factors ; implications for treatment. Personality and Conduct Disorders, 175–192. https://doi.org/10.3917/greu.isap.2000.01.0175 - Kristalyn Salters-Pedneault, P. (2020, March 31). What are the genetic causes of borderline personality disorder?. Verywell Mind. https://www.verywellmind.com/genetic-causes-of-borderline-personality-disorder-425157 - Sun, C., Zhang, W., & Zhou, X. (2023). Causes and treatment of borderline personality disorder in light of genetic and environmental influences. Lecture Notes in Education Psychology and Public Media, 7(1), 492–500. https://doi.org/10.54254/2753-7048/7/2022905 - Fonagy, P., & Luyten, P. (2016). A multilevel perspective on the development of borderline personality disorder. Developmental Psychopathology, 1–67. https://doi.org/10.1002/9781119125556.devpsy317 - Schimelpfening, N. (2023, November 2). How dialectical behavior therapy (DBT) works. Verywell Mind. https://www.verywellmind.com/dialectical-behavior-therapy-1067402 - Linehan, M. M. (1991). Cognitive-behavioral treatment of chronically parasuicidal borderline patients. Archives of General Psychiatry, 48(12), 1060. https://doi.org/10.1001/archpsyc.1991.01810360024003 - U.S. Department of Health and Human Services. (n.d.). Borderline personality disorder. National Institute of Mental Health. https://www.nimh.nih.gov/health/topics/borderline-personality-disorder Дэд сэдвүүд: 0:00:00 - Эхлэл болон сэтгэцийн өвчний оношилгоо  0:02:38 - Бие хүний завсрын эмгэгийн тухай ойлголт 0:08:26 - Онцлох шинж тэмдгүүд 0:17:59 - BPD бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? 0:20:14 - BPD бий болоход ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ? 0:26:33 - BPD-ийн үед хийдэг эмийн болон эмийн бус эмчилгээ 0:41:17 - Гэр бүл болон ойр дотны хүмүүсийн дэмжлэг хэр чухал вэ? 0:43:28 - Сэтгэцийн яаралтай тусламж 0:44:11 - Сайн дурын ажлын тухай зарлал
    46m
  • 43. Сэтгэцийн Эмгэг - Шизофрени | Тодорхойлолт, Шалтгаан, Шинж Тэмдэг

    8 MAY. 2024 · Шизофрени нь бодит ертөнцийг хүлээн авах, түүнд үзүүлэх зан үйлийн өөрчлөлтөөр тодорхойлогддог. Давамгайлах шинж тэмдэг нь танин мэдэхүй, асуудал шийдвэрлэх, бодлын чадварууд алдагдах, анхаарал болон ой тогтоолт муудах [1] байдаг бол галлуцинаци (хий зүйл харах, сонсох г.м), сэтгэл хөдлөл, зан үйл, нийгмийн идэвхи буурах шинж тэмдгүүд ч мөн энэхүү эмгэгийн үед илэрдэг [2]. Дэлхий дахинд 300 хүн тутмын нэг, нийт 24 сая орчим хүн шизофрени сэтгэцийн эмгэгтэй гэсэн тооцоо бий [3]. Тэд шизофрени эмгэггүй хүмүүсээс 10-20 жилээр богино [4], зарим тохиодолд 2-3 дахин бага насалдаг [5]. Харин тэдгээр болон бусад сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн ердөө 50 хүрэхгүй хувь нь өөрт хэрэгцээтэй тусламж үйлчилгээг авч чаддаг. Учир нь тэдэнд үйлчлэх сэтгэцийн эмч ба сэтгэл судлаачдын тоо буурай болон хөгжиж буй улс орнуудад хүрэлцээгүй байгаагийн дээр нийгмийн бусад гишүүдийн ялгаварлан гадуурхлын улмаас сэтгэцийн эмчид үзүүлэх, сэтгэл зүйчээс зөвлөгөө, үйлчилгээ авах, бусдаас тусламж гуйхад бэрхшээлүүдтэй тулгардаг байна [6]. Бичвэрийн эх сурвалж: - https://www.who.int/news-room/fact-sheets/detail/schizophrenia - Diagnostic and Statistical Manual of Mental Disorders: DSM 5-TR - Institute of Health Metrics and Evaluation. Global Health Data Exchange (GHDx), (https://vizhub.healthdata.org/gbd-results/, accessed 14 May 2022). - Laursen TM, Nordentoft M, Mortensen PB. Excess early mortality in schizophrenia. Annual Review of Clinical Psychology, 2014;10,425-438. - Laursen TM, Nordentoft M, Mortensen PB. Excess early mortality in schizophrenia. Annual Review of Clinical Psychology, 2014;10, 425-438. - Dr. Patrick Corrigan. Fighting the stigma of mental illness, with Patrick Corrigan, PsyD. https://www.youtube.com/watch?v=cCiAZ7owPyQ Подкастын эх сурвалж: - van Os, J., Kenis, G., & Rutten, B. P. (2010). The environment and schizophrenia. Nature, 468(7321), 203–212. https://doi.org/10.1038/nature09563 - Sekar, A., Bialas, A. R., de Rivera, H., Davis, A., Hammond, T. R., Kamitaki, N., Tooley, K., Presumey, J., Baum, M., Van Doren, V., Genovese, G., Rose, S. A., Handsaker, R. E., Schizophrenia Working Group of the Psychiatric Genomics Consortium, Daly, M. J., Carroll, M. C., Stevens, B., & McCarroll, S. A. (2016). Schizophrenia risk from complex variation of complement component 4. Nature, 530(7589), 177–183. https://doi.org/10.1038/nature16549 - Woods, A., Jones, N., Alderson-Day, B., Callard, F., & Fernyhough, C. (2015). Experiences of hearing voices: analysis of a novel phenomenological survey. The lancet. Psychiatry, 2(4), 323–331. https://doi.org/10.1016/S2215-0366(15)00006-1 Дэд сэдвүүд: 0:00:00 - Эхлэл - Подкастын баг өргөжүүлэх зар 0:07:40 - Сэтгэцийн эмгэгийн оношилгоо 0:12:50 - Шизофрений тодорхойлолт 0:16:00 - Ялгаварлан гадуурхлыг бууруулах арга замууд 0:17:55 - Шизофрений шалтгаан 0:24:40 - Шизофрений шинж тэмдгүүд 0:40:30 - Мэргэжлийн бус хүн өөрийгөө болон бусдыг оношлохгүй байх нь
    44m 32s
  • 42. Би Гэж Хэн Бэ Тэгвэл Яаж Мэдэх Вэ?

    8 MAY. 2024 · Бие хүний сэтгэл судлалын салбарын ололт, мэдлэгийг бид өдөр тутамдаа бусдыг үнэлж дүгнэх, бусдын талаар өөрсдийн ойлголтыг бий болгох, тэдэнд итгэж найдах, шүүж хэлэлцэхэд ашиглаж байдаг билээ. Цаашлаад өөрийн талаарх ойлголт, итгэл үнэмшил, идеал дүр ба зан үйлийн хамаарал, болох ба болохгүйн ялгаа заагт ч би гэж хэн бэ? гэх асуултын хариултаар хэмжигдэж байдаг. Тэгвэл би гэж хэн бэ? энэ асуултын хариултыг яаж олох вэ? гэдгийг энэхүү дугаараас та хүлээн авч сонсоорой.
    59m 30s
  • 47. Сэтгэцийн Эмгэг - Хооллох Эмгэгүүд Болон Эдгээрийн Шинж Тэмдэг Шалтгаанууд (Anorexia, PICA)

    21 FEB. 2024 · Хооллох эмгэг нь дотроо олон төрөл байдаг бөгөөд бусад эмгэгүүдийн адил хүний бие болон сэтгэлзүйд маш их хор нөлөө учруулдаг сэтгэцийн эмгэг юм. Бусад сэтгэлзүйн эмгэг нь удаан хугацааны турш хүнд хор нөлөө учруулсаар явах боломжтой байдаг. Харин хооллох нь эмгэгийн нэг ялгаа нь шууд бие махбодод нөлөө учруулах өөрчлөлтүүд гарж эхэлдэг бөгөөд эрт оношилж эмчилгээ түргэн хийхгүй бол тэжээлийн дутагдалд орж өөр бусад физиологийн өөрчлөлт гарснаар цаашлаад амь насаа алдах боломжтой аюултай эмгэгүүдийн нэг юм. Мөн хооллох эмгэгийн эргэн тойронд олон буруу ойлголтууд байдаг бөгөөд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх зөвөөр ойлгогдоход эдгээр эмгэгт өртөгсдөд хүндээр тусах нэг шалтгаан болдог байна. Энэхүү дугаараар Anorexia болон PICA хооллох эмгэгүүдийн шинж тэмдгүүдийг танилцуулж, эдгээр нь бие махбод, сэтгэл зүй, болон өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өгөх гэж хичээлээ. Бичвэрийн болон подкастын эх сурвалж: https://shorturl.at/bfnuw
    1h 12m 35s

Únete al Supporters Club de "Podlogy Podcast"

Empieza a apoyar este podcast y forma parte de su comunidad.

Бид бол Podlogy Podcast - Подлоги Подкаст. Манай подкастыг МУИС-Боловсрол, Сэтгэл Судлалын тэнхимийн төгсөгч Хүслэн, British Columbia University-ийн Сэтгэл Судлалын тэнхимийн оюутан Чиро, Asia University, Сэтгэл Судлалын магистрант Зүчи нар хөтлөн явуулдаг билээ. Бид энэхүү подкастаар дамжуулан танд амьдралын эргэн тойронд өрнөж буй зүйлсээ (уур бухимдал, аз жаргал, стресс, түгшүүр, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн, бүтээлч сэтгэлгээ, ажлаас халшрах, хосын харилцаа, уй гашуу, хоол хүнс ба сэтгэл зүй г.м.) сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс харж, ойлгоход туслах болно.
Contactos
Información

Parece que no tienes ningún episodio activo

Echa un ojo al catálogo de Spreaker para descubrir nuevos contenidos.

Actual

Parece que no tienes ningún episodio en cola

Echa un ojo al catálogo de Spreaker para descubrir nuevos contenidos.

Siguiente

Portada del episodio Portada del episodio

Cuánto silencio hay aquí...

¡Es hora de descubrir nuevos episodios!

Descubre
Tu librería
Busca